Шууд Chart

“Монгол туургатны мисс 2016” тэмцээн ирэх сарын 3-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана

2016-02-20 16:00:00

“Дэлхийн Монголчуудын Глобал” нийгэмлэгээс  ирэх сарын 3-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол туургатны мисс 2016” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээний шагналын сан 50 сая төгрөг бөгөөд тэргүүн мисс болсон бүсгүйг “Hyundai Sonata 7” автомашинаар мялаах юм.

Монгол туургатны мисс шалгаруулах тэмцээнд Монгол,  Тува, Өвөрмонгол, Буриад, Халимагийн хацар гоо охид өөрсдийн гуа сайхан, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх ажээ.

Тэмцээний үндсэн шалгуур:
-16-аас дээш насны
-172см дээш өндөртэй,
-Зөв төрхтэй байх ёстой.
Бүртгүүлэхдээ:
-Иргэний үнэмлэх
-Ком карт
-Бүртгэлийн хураамж 20,000 хамт авч ирэн бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 77116767 дугаараас авах боломжтой.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Монгол туургатны мисс 2016” тэмцээн ирэх сарын 3-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй