![](/uploads/201309/news/thumb/c81235a95ed875037404829064adb3c9_x3.jpg)
ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засварын газруудад үнэ тарифаа ил болгох, үйлчлүүлэгчид баталгааны хуудас олгох зэрэг шаардлагыг хүргүүлсэн. Тус шаардлагын дагуу БЗД-ийн ЗДТГ-тай хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг есөн газрыг шалгахад хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь дөрвөн газар үнийн мэдээллийг ил болгосон ч бусадаасаа хуулж тавьсан байжээ. Мөн жижиг машины хаалгыг 100-150 мянган төгрөгөөр, жийп машины хаалгыг 80-120 мянган төгрөгөөр засна гэсэн нь бодит үнэ биш тавьсан аж. Шалгалтаар нэг газрын үйл ажиллагааг хааж, визний зөрчилтэй хоёр вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Вьетнам авто засварын газруудыг шалгажээ | ||
Үзсэн: 2162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.