Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Удирдлагын зөвлөлийн хуралдааны журамд өөрчлөлт орууллаа. Тус журамд зааснаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан долоо хоногийн даваа гарагт 14 цагаас Дүнжингарав худалдааны төв байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, пүрэв гарагт 14 цагаас Нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордонд болно.
Даваа гарагийн хуралдаанаар зөвхөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх бол пүрэв гарагийн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөл маргааш хуралдана | ||
Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.