Шууд Chart

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсын талаар бичлэг хийжээ

2016-02-22 08:07:54

Өнгөрсөн оны тавдугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт авахуулсан селфи зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь манай улсын Ерөнхийлөгчийн хувьд анхны тохиолдол байсан.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди олон нийтийн цахим сүлжээг сайшаан ашигладаг улс төрчдийн нэг юм. Түүнтэй адил олон нийтийн цахим сүлжээг ихээр ашигладаг улстөрч олон. Тэдний нэг нь  Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан юм.

Тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалынхаа дараа өөрийн фэйсбүүк хуудсанд айлчлалын үеийн зураг болон бичлэгийг тавьсан нь олон хүнд хүрсэн байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсын талаар бичлэг хийжээ  
Үзсэн: 1570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй