Шууд Chart

Таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүний харшилтай юу

2016-02-22 08:37:16

Таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай юу. Тэгвэл аллерги буюу хүнсний харшлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Mom of Munchkins” фэйсбүүк хуудсанд бичсэнийг хүргэе.

Хүүхдийг анхлан хоолонд оруулж байхад ямар нэгэн хүнсний харшилтай эсэхийг олж тогтоох нь чухал байдаг. Ихэнхдээ эцэг эх, эсвэл ах, эгч нь харшилтай хүүхдүүд хүнсний харшилтай байх тохиолдол түгээмэл байдаг.  Хүнсний харшлын 90 хувь нь дараах найман төрлийн хүнсний зүйлээс болсон байдаг. Тодруулбал, өндөг, улаан буудайн гурилан бүтээгдэхүүн, загас, хавч хэлбэртэй далайн амьтад, сүү, газрын самар, төрөл бүрийн модны самрууд, шар буурцаг.

Түүнчлэн хүүхдийг хүнсний харшилгүй болгохын тулд аль болох харшил бага үүсгэдэг хүнсээр анхлан хоолонд оруулах хэрэгтэй байдаг. Тухайлбал, будааны зутан, ногоонууд нь хамгийн сайн эхлэл болдог. Хүнсний харшлын шинж тэмдгүүд нь арьс улайлт, хэл уруул хавдах, амьсгаадах, гүйлгэх, бөөлжих, амьсгал нь давчдах гэх мэтээр илэрдэг.

Үүнээс гадна хүүхдийг харшлаас сэргийлэх  хамгийн зөв хооллолт бол хүүхдийн хоолыг гэрийн аргаар бэлдэж өгөх юм. Ингэснээр та хүүхдийнхээ дуртай хоол хүнс, юунд харшламтгай байж болох зэргийг мэдэж авах боломжтой байдаг. Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн анхлан өгөхдөө аль болох өөр юмтай хольж өгөхгүй, дангаар өгч байх хэрэгтэй. Тухайн дан ганц төрлийн хүнсийг дөрвөн өдөр дараалан өгч ажиглах нь хүүхэд тэр хүнснээс харшилж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн өтгөнийг шинжин мэдэх боломжийг олгодог. Үүнийг “4 Day Wait Rule” буюу "4 өдөр хүлээх дүрэм" гэж нэрлэдэг байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүний харшилтай юу  
Үзсэн: 3049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй