Шууд Chart

Яармагийн гүүрийг хаана

2013-09-26 13:27:35

“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа. Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 28-ны 23:00 цагаас есдүгээр сарын 29-ний 06:00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм.

Харин ТЭЦ3-ын уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусна. Иймээс зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчихыг анхааруулж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Яармагийн гүүрийг хаана  
Үзсэн: 1635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй