Шууд Chart

"Мөсний баяр" ирэх сарын 3-4-нд болно

2016-02-22 12:08:55

Хөвсгөл далайд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг "Мөсний баяр" гуравдугаар сарын 3, 4-нд болно. 

2002 оноос тэмдэглэж хэлсэн мөсний баярыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, ТХГН-ын захиргаа, нутгийн иргэд, жуулчны баазууд, тур операторуудтай хамтран тогтмол зохион байгуулж ирсэн билээ.

Баярын үеэр Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр урласан “Мөсөн хотхон”-ыг сүндэрлүүлж, өвлийн аялал жуулчлалын шинэ хөтөлбөрүүдийг боловсруулан сурталчилж үйл ажиллагаа явуулсны үр дүнд гадаад, дотоодын зочид, жуулчдын сонирхлыг татдаг томоохон арга хэмжээ болон өргөжсөн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Мөсний баяр" ирэх сарын 3-4-нд болно   
Үзсэн: 2985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй