“ЦЕГ-ын харьяа "Хамгаалалтын гуравдугаар газар" -ын ахлагч Н.Ариунболд ажил үүргээ гүйцэтгэж яваад Туул голын бургасанд амьдардаг, орон гэргүй хоёр иргэнтэй таарчээ.
Гэр нь шатсаны улмаас ийн хог түүж, оромж бариад бургасанд амьдрах болжээ. Тэднийг Бямбасүрэн, Энхбаяр гэх бөгөөд ЦЕГ-ын албан хаагчийн тусламжтай сайн дурынхны тусламжид хамрагдаж эхлээд байна. Тэдний амьдарч байгаа бүсэд эргүүл хийдэг Цагдаагийн албан хаагч Н.Ариунболд "Хууль дүрмэндээ тусгай хамгаалалтын газар айл байлгаж болохгүй ч хүний зовлонг мэдсээр байж шууд хөөчихөж чадахгүй. Одоогоор хандив тусламж үзүүлэх хүмүүстэй холбогдож, гэр бүлийн хоёрыг уулзуулаад байна" гэсэн юм.
Дээрх мэдээлэл сайн үйлсийн аян хэрэгжүүлэгч "Итгэл сэтгэлийн гүүр сан"-гийнханд хүрснээр Туулын бургасанд амьдарч байгаа иргэдэд хоол хүнс, эм тан, дулаан хувцсаар үйлчилж эхэлсэн байна. Мөн тэдэнд өнөөдөр гэр барьж өгнө гэх мэдээллийг тус хүмүүнлэгийн үйлсийг зохион байгуулагч Ц.Сувд-Эрдэнэ хэллээ.
Гэрийг тусгай хамгаалалттай бүсээс холдуулж, СХД-ийн нутаг дэвсгэрт "Хархорин" захаас хойш, айлын хашаанд барина гэсэн юм. Туул голын бургасанд амьдарч буй хоёр иргэнд өнгөрсөн өвлийн турш ЦЕГ-ын албан хаагч, эргүүл хийх явцдаа тусалж байжээ.
Туулын бургасанд амьдарч байгаа хоёр иргэн өнөөдөр гэртэй болно | ||
Үзсэн: 2120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.