
Монгол-Францын төвөөс жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг "Франц хэлтнүүдийн баяр"-ын хүрээнд шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжих уралдаан зарлажээ.
Уралдааны ялагч нэг хүн Парис хотноо дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх "Artist in Residence" хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулна.
Уралдаанд ирүүлэх бүтээлийн сэдэв нь доорх арван үгнээс сэдэвлэсэн байх бөгөөд гуравдугаар сарын 3, 4, 7-ны өдрүүдэд Блью Мүүн арт галерейд хүлээн авах юм байна. Сонирхсон хүмүүс Монгол-Франц төвийн цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Бүтээл сэдэвлэх арван үг
1. Chafouin (ine) - Зальжин хүн (нэр үг) Францаас гаралтай үг
2. Champagné - Нөлөө бүхий хүн (нэр үг) Конго улсаас гаралтай үг
3. Dépanneur - Хувийн жижиг мухлаг (нэр үг) Канадын Кебек мужаас гаралтай үг
4. Dracher - Бороо цутган орох (үйл үг) Бельгиэс гаралтай үг
5. Fada - Галзуу, солиотой (тэмдэг нэр) Францаас гаралтай үг
6. Lumerotte - Бүүдгэр гэрэл (нэр үг) Бельгиэс гаралтай үг
7. Poudrerie - Цасаар шуурах (үйл үг) Канадын Кебек мужаас гаралтай үг
8. Ristrette - Өтгөн кофе (нэр үг) Швейцараас гаралтай үг
9. Tap-tap - Хүн тээврийн жижиг тэрэг (нэр үг) Гайтигаас гаралтай үг
10. Vigousse - Чадалтай, тэсвэртэй (тэмдэг нэр) Швейцараас гаралтай үг
Уран бүтээлчдэд Парис явах боломж олгоно | ||
Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.