Шууд Chart

"Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ 

2016-02-22 14:51:15

Цагийг эзэлсэн их аварга болох Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын талаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Улсын заан "том" хэмээгч  Ц.Санжаа ийн хуучилсныг үндэсний бөхийн албан ёсны цахим хуудас өнөөдөр нийтэлжээ. Тэрбээр "Ёс жудагтай бөх"-ийн шагналыг хүртэж байсан, үндэсний бөхийн хүчтэй заануудын нэг юм. 


Монгол Улсын заан "Том" хэмээгч Санжаа: "Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.

-"За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож сууна уу?" гэснээ 

-"Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих" гэдэг юм байна.

-"Арай ч муухай юм биш үү..." гэсэнд

- "Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг" гээд яваад өгөв.

Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад

-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.

-"Би ямар санаатай тэгсэн юм уу" гэж гөжтөл өөдөөс... 

-"Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм" гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ   
Үзсэн: 6531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-02-23 10:14
Хоёр Мөнх гэж балайрах юм."Мөнхбат бид хоёрыг ингэж харьцуулахыг би ойлгодоггүй. Миний спортын амжилт Мөнхбатынхтай харьцуулшгүй дээ" гэж Баянаа аварга дээр үе ярьж байж билээ.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-02-23 08:15
Зөндөө инээлээ.Эрчүүдийн тоглоом хатуу гэдэг дээ.
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-02-22 19:29
Дээхнэ үед бөх үзэх ч мөн ч сайхан байж билээ.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-22 18:19
hahaha
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-02-22 16:37
Үүнийгээ илэн далангүй ярьсаныг нь бодоход үнэхээр л мангар нэрэндээ таарсан золиг байжээ дээ. Бөхчүүдээ гэж. Хэн нь хэнийгээ хэлэхэв дээ. Үхэлд л нэг ам гарахгүй юм даа.
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-02-22 16:35
erchuudiin togloom bn abaihgui yu daa. emzegleh um bish
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-22 16:34
агуу байж дээ 2 мөнх аварга минь үхтэлээ инээлээ гэж энэ 2 шиг тэгж монголыг байлдан дагуулах нэгэн үеийн хүчтэн дахиж төрөхгүй л болов уу уншихад сайхан байлаа би нэг юм сонссон батэрдэнэ аварга 3-н даваанаас эхлээд л нэг хүүхэд нухаад эхлэх юм бид 2 гарч ирээд хэн байх нь хамаагүй шудраад л өнгөрдөг байлаа зөвхөн хоорондоо үздэг байлаа гэж ярьдаг гэж , энэ 2 хөгшиний нэг нь түрүүлж л бурханы оронд очиход үлдсэн агуу аваргад нь ямар их хэцүү байх бол доо яг л хань ижлээсээ хагацсан мэт байх болов уу хөөрхий урт насалж удаан жаргаж биднийгээ баярлуулж яваасай
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-02-22 16:29
мөөёө аварга жинхэнэ шорон санаатай хүн байж дээ
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-22 16:08
yun am meh baihav, hogiin zan l yum daa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-22 15:37
ам мэх гэдэг байхгүй юу

Бидэнтэй нэгдээрэй