Шууд Chart

"Төв Ургац" 10 дараалан ялав

2016-02-22 15:17:09

Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд боллоо. Эхний тоглолт "Төв-Ургац" болон Антони Жоунсыг багтаа дахин нэгтгээд буй хүчирхэг Дархан "Гарьдууд"-ын дунд боллоо. Тоглолтын дунд үед "Төв-Ургац" 20 оноогоор хожиж байсан ч шийдвэрлэх үеийн төгсгөлд Дархан "Гарьдууд" оноог ойртуулан багагүй сандаргасан юм. Гэвч энэ тоглолтод 112:105-аар тэргүүлэгчид ээлжит хожлоо авлаа.

 

Уг тоглолтод C.Jones 41 оноо, 10 самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалт, таван бөмбөг таслалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол багтаа нэгдэн хоёр дахь тоглолтдоо оролцож байгаа LaQuentin Miles 30 оноо, есөн самбараас бөмбөг авалт, З.Доржсүрэн 11 оноо, Д.Дэлгэрням 10 оноо, R.Onwukamuche 10 оноо тус тус гүйцэтгэн үүргээ биелүүлсэн юм.

Харин Дархан "Гарьд"-аас тэдэнд эргэн ирсэн A.Jones 20 оноо, долоон оновчтой дамжуулалт, Coleman 21 оноо, найман самбараас бөмбөг авалт, Б.Мөнхболд 20 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээс гадна О.Ууганбаяр, Richard, А.Тэмүүжин нар 10-аас дээш  оноо авсан ч хожиход хангалтгүй байлаа.

Ингэснээр "Төв-Ургац" 11 хожил гурван хожигдолтой лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр хоёрдугаар тойргийг өндөрлүүлж байгаа бол "Дархан Гарьд" зургаан хожил найман хожигдолтой хүснэгтийн тавдугаар байрт явна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Төв Ургац" 10 дараалан ялав   
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй