Шууд Chart

"Аваргууд" хүснэгтийн дөрөв рүү орж ирлээ 

2016-02-22 15:36:42

Өнгөрсөн улирлын аварга "Альяанс-тех Харцага" болон, лигийн хүснэгтийг тэргүүлэгчдийн нэг "Сентоза Ирвэсүүд" Супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтоо хийлээ. Тоглолтод 84:75-ын харьцаатай "Харцагууд" ялалт байгуулснаар 50 хувийн амжилтаа хийж лигийн IV байрт орж ирээд байна. Харин "Ирвэсүүд"-ийн хувьд энэ улирлын хамгийн бага оноо авсан тоглолт болсон юм.

Тэдний довтолгоо энэ улирлын турш хүчтэй байсан ч энэ удаад "Аваргууд"-ын хамгаалалт сайн байлаа. "Сентоза Ирвэсүүд" хожигдсоноор есөн хожил, таван хожигдолтой хүснэгтийн II байрт бичигдэж байгаа бол "Альяанс-тех Харцага" 7 :7 харьцаатай хүснэгтийн IV байрт орж ирлээ. 

Харцагуудаас Teeng Akol  20 оноо, 16 самбараас бөмбөг авалт, гурван хаалт гүйцэтгэсэн бол Carl Blair 16 оноо, Г.Баттөр 12 оноо тус тус гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол багтаа нэгдэн анхны тоглолтдоо оролцож байгаа ОУХМ Б.Одбаяр 10 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр баг нь хожлоо. 

Харин "Ирвэсүүд"-ээс Т.Санчир 20 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, Mike Anderson 19 оноо, найман самбараас бөмбөг авалт, Э.Дорж-Арилд 15 оноо, найман самбараас бөмбөг авалт, зургаан бөмбөг таслалт, Dylan Brewer 11  оноо, таван оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч хожиход хангалттай тоглож чадсангүй.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Аваргууд" хүснэгтийн дөрөв рүү орж ирлээ   
Үзсэн: 2457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй