Шууд Chart

"Ээж" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ

2016-02-22 15:23:51

“Жүр Үр” компаниас "Ээж" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдааны зорилго нь ээжийгээ хайрлах үрс бүхний халуун сэтгэлийг нийгэмд түгээж, зүрх бүрийг дулаан мэдрэмж, халуун хайраар цохилуулж, хүн хүнээ хайрлах сэтгэлийг холбоход оршиж байгаа юм.

Уралдаанд оролцогчид “Ээж” сэдвийн дор өөрсдийн уран сэтгэмжээр эссэ бичих ёстой бөгөөд материалыг энэ сарын 25-ныг дуустал хүлээн авах гэнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Эссэ нь 200-500 үгтэй, монгол хэл дээр бичигдсэн байна.
-Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх.
-Оюуны өмчийн аливаа асуудалгүй, өмнө нь олон нийтэд толилуулж байгаагүй байх.
-Эссэг Word файлаар Times new roman, 12 фонттойгоор бичиж, contact@jurur.mn хаягаар ирүүлнэ.
-Оролцогч эссэг илгээхдээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаар, Facebook нэр, Э-мэйл хаяг зэргээ бичсэн байна.
-Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ: /Шалгаруулалт 2 үе шаттай явагдана/

1-р шат: Нийт ирсэн бүтээлүүдээс шүүгчдийн шалгаруулалтаар "ШИЛДЭГ 30 ЭССЭ"-г тодруулж, аудио хэлбэрээр "Жүр Үр"-ийн албан ёсны Фэйсбүүк хуудсанд байршуулна.

2-р шат: Жүр Үрийн фэйсбүүк хуудсанд байршуулсан шилдэг 30 эссэнээс шүүгчдийн шалгаруулалтаар хамгийн өндөр оноо бүхий 6 эссэ шилдгээр тодорч, лайк шэйрийн нийлбэр дүнгээр 5 эссэ тусгай байраар шалгарна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 05-ны өдөр болно.

ШАГНАЛЫН САН:

1-р байр 1 /1 сая төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхийн бичиг/
2-р байр 2 /Тус бүр 500.000 төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхийн бичиг/
3-р байр 3 /Тус бүр 300.000 төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхийн бичиг/
Тусгай байр 5 /Тус бүр 100.000 төгрөгийнбүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхийн бичиг/

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Ээж" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй