Засгийн газраас Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж, орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталсан.
Хөтөлбөр батлагдсантай холбогдуулж иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд амьдрах иргэд ямар нөхцөд шаардлагыг хангасан байх талаар асуултууд ихээр ирж байгаа. Харин Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Төрийн орон сууцны корпорациас “Барилга хот байгуулалтын яамнаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам батлагдаж ирээгүй байгаа. Журам батлагдаж ирсний дараа хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ журам батлагдсаны дараа түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх нь тодорхой болох юм. Харин Барилга хот байгуулалтын яам хөтөлбөр хэрэгжүүлэх журмыг урьдчилсан байдлаар бэлэн болгон ажиллаж байгаа ажээ.
Нэмж мэдээлэхэд, түрээсийн орон сууцны үнэ орон нутагт 140-230 мянган төгрөг буюу нэг мкв нь 4500 төгрөг, харин Улаанбаатар хотод нэг байрны үнэ нь сарын 200-280 мянган төгрөг буюу нэг мкв нь 6500 төгрөг байх юм.
Түрээсийн орон сууцны журам батлагдаагүй | ||
Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.