Зуун буудалт даамын оюутны УАШТ энэ сарын 19-21-нд “Монгол Коосэн” сургуулийн зааланд боллоо.
Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 22, нийт 55 тамирчин оролцсон байна. Швейцарь системээр эрэгтэйчүүд найман өрөг тоглоход Дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг боломжит 16 онооноос 15-ыг аван түрүүлж, Г.Гэрэлболд 14, Ц.Сүхбат 11 оноогоор удаалав.
Эмэгтэйчүүд долоон өрөг тоглоход Олон улсын их мастер М.Нямжаргал боломжит 14 онооны 13-ыг авч тэргүүлсэн бол Спортын мастер М.Одгэрэл, А.Дашбаяр нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.
Оролцсон тамирчдын дунд Олон улсын их мастер цолтон нэг, Дэлхийн даамын холбооны мастер дөрөв, спортын мастер нэг, дэд мастер найм багтсан юм.
Оюутны даамын УАШТ-ий медальтнууд тодорлоо | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.