Шууд Chart

Дорнод аймаг математикийн сургалтаараа улсад тэргүүлж байна

2016-02-22 17:40:10

Дорнод аймаг математикийн сургалтаараа 2015 онд тэргүүлж, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад нэгдүгээрт орсон. Тэгвэл тус аймгийн сурагчид нэг хичээлийн жилд математикийн найман олимпиадад ордог байна. Хичээлийн шинэ улирал эхлэхэд "Гарааны олимпиад"-д оролцсоноор тухайн жилийн тэмцээн эхлэх ба энэ нь 25 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагджээ.

Түүнчлэн "Геометрийн олимпиад", "Математикийн цаг" сонины олимпиад зэрэг найман тэмцээнд сурагчид ур чадвараа сорьдог юм. Мөн "Олон улсын "Кенгуру" математикийн олимпиадад Дорнод аймгийн сурагчдын 70 хувь нь оролцож, хичээлийн жилийн төгсгөлд Улсын олимпиадад оролцдог" гэж Аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Н.Бямбаханд онцоллоо. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дорнод аймаг математикийн сургалтаараа улсад тэргүүлж байна   
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй