Шууд Chart

А.Очирсүх ОУХМ цолны болзол хангалаа

2016-02-22 18:11:11

Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимп өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд манай улсаас цаначин А.Очирсүх, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа оролцсон.

Цаначин А.Очирсүх 10 км-ын тэших техникээр 28:07.5 хугацаанд замаа туулж, Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлжээ. Энэ зайнд нийт 50 тамирчин уралдсанаас манай тамирчин 41 дүгээр байрт орж, хувийн амжилтаа ахиулсан байна. Мөн Залуучуудын өвлийн II олимпоос манай улсын тамирчин, ОУХМ Б.Сумъяа анхны аварга цолыг хүртсэн билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

А.Очирсүх ОУХМ цолны болзол хангалаа  
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй