Хоёрдугаар сарын 23-ны өдрийн өдөр тутмын сонинуудад гарсан онцлох мэдээ, материалын тойм
“Өнөөдөр” сонинд “Мань эр ба улс төрийн олимп”, “Морины хүүхэд “худалдаж авъя””, “Доктор түшээ”, “Монголд шинжлэх ухааны парк байгуулах эхний алхам хийлээ”, “Япон махны машин” зэрэг мэдээ, материалыг онцолжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “А.Бакей: Хангалттай хугацаанд хүлээсний эцэст ирцээ бүрдүүлсэн”, “Д.Лүндээжанцан: Хуульд зааснаар Цэцийн гишүүний бүрэн эрх дараагийн гишүүн УИХ-аар томилогдтол үргэлжилдэг” зэрэг ярилцлагууд болон “Томуугийн дэгдэлт ихэссэн тул зарим эмнэлэг хөл хорио тогтоожээ”, “Буян хийхдээ ч булхайцаж, бусдаасаа булаах юм даа”, “Зүү залгисан өвчтөнг эмнэлгүүд хүлээж авахгүй таван цаг нааш, цааш явуулжээ” зэрэг мэдээллүүдийг онцолжээ.
“Үндэсний шуудан” сонины тэргүүн нүүрт “Ирэх сонгуулийн өрсөлдөөн нам дотроосоо эхэлжээ”, “Нэг сая долларын үнэ бүхий биологийн хамтарсан лабораторитой боллоо”, “Брэнд төрүүлэгч”, “”Даавуу бүтээлгээр” үү, эсхүл “давуу бүтээлээр” үү”, “Цэцийн даргаар З.Нарантуяаг томилох уу” зэргийг онцолсон байна.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайдаа”, “МАН: Ёс зүйн дэд хороонд хандана”, “АН: Эргүүлэн татах эрх УИХ-д бий” зэрэг сурвалжлага, нийтлэлүүд болон ХХАА-н сайд Р.Бурмаагийн “Малчин, тариаланчдын эрсдлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлж байна” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол эрдэмтдэд боломж нээгдлээ”, “Ирээдүйд хамаатай дүн”, “Ц.Ганхуяг: Хамгийн гол нь нэгдэх түвшний итгэл үнэмшил”, “Хятадын хөрөнгө оруулалтыг шалгаж байна” зэрэг мэдээ материал хэвлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.