
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан тохь тухтай тоглоомын өрөө, эмчилгээний өрөө, гадаа тоглоомын талбай зэрэг ээлтэй орчинг бүрдүүлж, өвчиндөө шаналж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин, тэдний тоглох болон хөгжих боломжийг хангаж, цаашлаад олон нийтэд үлгэрлэх, өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой “Dream corner 2015/2016” төслийн нээлт өнөөдөр 14.00 цагт болно.
Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт болох төслийн нээлтэд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид, хамтран ажилласан байгууллагууд болоод “Ротари” төлөөлөл хүрэлцэн ирэх юм.
Уг төслийн хандивыг цуглуулах үйл ажиллагааг “Найрамдал Ротаракт” клуб 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор Баянзүрх, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр гурван тоглоомын өрөөг тохижуулаад байгаа ажээ.
Харин 2015 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Найрамдал Ротаракт” клуб нь “Dream Corner 2015/2016” төслийг Улаанбаатар хотын долоон дүүргийн эмнэлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр зэрэг нийт 8 газарт хэрэгжүүлж эхлээд байна.
“Dream corner 2015/2016” төслийн нээлт болно | ||
Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.