МҮОНР-гийн Хүүхдийн нэвтрүүлгийн албаны "Радио цэцэрлэг" зайны сургалт долоо дахь жилдээ долгион дамжиж байна. Зайны сургалтыг 2009 оноос БСШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм. Сурагч, багш нар студид хичээлээ явуулж, сургуулийн өмнөх боловсролыг хүүхдүүдэд жигд хүргэхэд зорьдог гэж тус нэвтрүүлгийн редактор Ю.Гантөмөр ярьж байна.
"Радио цэцэрлэг" зайны сургалтаас багачууд хүрээлэн буй орчноо таних, аав ээж, ахмад настнаа хүндэтгэх гээд цэцэрлэгт заадаг хичээлүүдийн ерөнхий агуулгыг авдаг байна. Мөн хичээлийг аргазүйч, тэргүүлэх зэрэгтэй багш нар заадаг юм.
Энэхүү сургалт орчин үеийн "Танхимын бус" сургалтын нэг томоохон хэлбэр бөгөөд манай багш нарын орчинд нь заасан хичээлүүд "Улсын технологийн сан"-д бүртгэгдсэн гэж Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн Аргазүйч багш Б.Одонгэрэл ярилаа.
"Радио цэцэрлэг" зайны сургалт долоо дахь жилдээ хүрч байна | ||
Үзсэн: 1782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.