Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын супер од Криштиану Роналду тамирчны замналаа дуусгаад кино урлагийн салбарт орно гэжээ.
Тэрбээр “Би ирээдүйд Холливудын кинонд тоглохыг хүсдэг. Надад урилга ирж байсан шүү. Гэхдээ хөлбөмбөг, кино урлаг хоёрыг нэгэн талбайд зэрэг тоглож болохгүй. Гол дүрийг арай дийлэхгүй болов уу. Туслах дүрд ч олигтой тоглож чадахгүй байх. Олны хэсэгт гүйж байж болох юм. Би суралцах дуртай. Жүжиглэх урлагт сайн жүжигчдийн дотор орж байж л суралцах боломжтой. Жаахан суралцвал боломжийн амжилтад хүрч чадна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа. Ер нь бол би эрт, орой хэзээ нэгэн цагт кинонд тоглоно гэдэгтээ итгэлтэй байдаг. Жижиг дүрүүдээс эхэлнэ дээ" хэмээн ирээдүйн шинэ замналынхаа талаар ярьсан байна.
Роналду: Кинонд тоглож л байвал "олны хэсэгт" гүйсэн ч яахав | ||
Үзсэн: 2489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.