Сагсан бөмбөгийн “Даллас Маверикс” багийн 37 настай довтлогч Дирк Новицки өнгөрөгч ням гарагт “Филадельфи” багтай хийсэн тоглолтод 18 оноо авснаар 29 мянган онооны босго давлаа. Ингэснээр тэр NBA-д нийт замналынхаа турш 29 мянган оноо авч дөнгөсөн зургаа дахь тоглогчдын эгнээнд нэгдсэн байна.
Түүнээс өмнө энэ амжилтыг Карим Абдул-Жаббар, Карл Мэлоун, Кобе Брайант, Майкл Жордан, Уилт Чэмберлен нар үзүүлж байсан юм. Лигийн хамгийн өндөр оноо авсан тоглогчдын жагсаалтад тавдугаар байрыг эзэлж буй домогт Уилт Чэмберлен л гэхэд 31419 оноотой байна.
Дирк Новицки 29 мянган онооны босго давлаа | ||
Үзсэн: 1982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.