Шууд Chart

Супер лигийн гуравдугаар тойргийн тоглолт эхэллээ

2016-02-23 15:28:49

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн тоглолт эхэллээ. Өчигдөр Спортын төв ордонд Супер лигийн хоёр тоглолт болсон юм. Эхний тоглолт “Төв Ургац”, “Мон-Алтиус Смарт” багийн хооронд болж, 106:85 харьцаагаар "Төв Ургац" яллаа. 

Хоёрдугаар тойрогт нэг ч хожигдоогүй “Төв Ургац”-ын ялалтын цуврал 10 гараад байна. Тэд шилдэг амжилт үзүүлж, олон хөгжөөн дэмжигчтэй болж байгаа нь өмнөх тоглолтод харагдсан. Харин эсрэг багаас энэ тоглолтод “Мон-Алтиус Смарт”-ын лидер А.Гансүх бэртлээ бүрэн эдгээгээд талбайд гарсан юм. Мөн тэд хоёр шинэ легионероор хүчээ зузаатгасан байлаа.

Тоглолт тэнцүүхэн эхэлсэн ба “Төв-Ургац”-ын Крис Жонесийг хамгаалах хүн энэ тоглолтын явцад байсангүй. Тэрбээр зөвхөн эхний хагаст 24 оноо авсан. Гуравдугаар үед “Төв Ургац” олон оноогоор илүү болж ирэв. Тэд энэ тэргүүллээ дөрөвдүгээр үед улам баталгаажуулан өрсөлдөгчөө 106:85-аар буулган авч, хожлын цувралаа 11 болголоо.

Тус тоглолтод К.Жонес 39 оноо, 14 самбар, долоон оновчтой дамжуулалт өгч шилдэг тоглолтоо гаргасан бол Лакуинтин 22, Д.Дэлгэрням 17 оноогоор багтаа тусалжээ. Харин “Смарт”-ын хоёр шинэ легионер Моррис, Хакерсон нар тус бүр 25 оноо авч сайн тоглолт үзүүлсэн юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Супер лигийн гуравдугаар тойргийн тоглолт эхэллээ   
Үзсэн: 1570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй