Шууд Chart

“Өргөст тор” тахь, цагаан зээрийн хорогдох шалтгаан болж байна

2016-02-23 15:46:20

Хятадын цахим мэдээллийн хамгийн том хэрэгсэл болох chinanews.com-д хил заагласан өргөст торонд сүлбэгдэн амь тавьж буй тахь, цагаан зээрийн талаарх мэдээллийг гаргажээ.

Мэдээлэлд “Хамгийн ховор тахийн сүрэг болоод цагаан зээрийн төрлүүд баруун хойд Хятадын Цинхай нуурын ойролцоо нутагладаг гэх судалгаа бий. Харин манай улсад нутагладаг цагаан зээрийн ихэнх нь Өвөрмонголын тэгш өндөрлөгт тархсан байдаг. Гэтэл Цинхай нуурын орчмоор дайрч өнгөрөх хоёр метр хүртэлх өндөр өргөст торонд сүүлийн үед тахь болоод цагаан зээрийн сүрэг олноор өртөн үхэх болжээ. Хоол, тэжээлийн дутагдалд орсон амьтад бэлчээр сэлгэх гэж хилийн өргөст торыг давдаг бөгөөд хүч, тамир муутай зарим нь ийнхүү торонд сүлбэгдэн үлддэг байна. 2008 оноос хойш өнөөг хүртэл хийсэн судалгаанаас харахад 50 орчим тооны тахь өргөст торонд сүлбэгдэж үхсэн бол жил бүр 20 гаруй цагаан зээр хилийн торонд дүүжлэгдэн амь тавьдаг ажээ”  гэж бичсэн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Өргөст тор” тахь, цагаан зээрийн хорогдох шалтгаан болж байна  
Үзсэн: 3572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-02-24 13:29
Одоо ийм өргөст торыг Монголоос өөр газар бараг хэрэглэдэггүй биз дээ. Манай улс ядуугаасаа гадна улсынхаа хилд анхаардаггүйгээс энэ өргөст торыг орчин үеийн сеткен тороор сольж чадахгүй байна.Хятадууд хилийнхээ торыг бүрэн шинэчилчихсэн шүү дээ. Манай хилийн торны энэ зургийг хятадууд хил зөрчин авч, сайтдаа байрлуулж дээ. Хилийн тор хилийн зурвасаас нилээд хэмжээний дотуур татагддаг юм.

Бидэнтэй нэгдээрэй