Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Харвардад Монголын хөгжлийн форум болов

2016-02-23 16:00:22
Error loading player: No playable sources found

Энэ сарын 17-нд Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд "Монголын хөгжлийн форум" болжээ. Монголын хөгжлийн асуудлаар зохиогдсон тус арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Б.Алтангэрэл, мөн Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, тус улсад суугаа манай улсын Ерөнхий консул Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Жавхланбаатар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхболд нарын Монголын төлөөлөгчид оролцсон байна.

Энэ талаар зохион байгуулагчид “Форумд Харвардын их сургуулийн нэр хүндтэй, нөлөө бүхий профессорууд болох Рикардо Хаусмэн, Дэвид Кинг, Стив Жардин нарын зочид, Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг хийсэн. Профессор Хаусмэний хувьд Монгол Улсын хөгжлийн асуудлаар сонирхолтой судалгаа хийснээ танилцуулсан нь арга хэмжээний үнэ цэнийг илтгээд зогсохгүй жил бүр ийм форум зохион байгуулах шаардлагатайг нотолж байв. Тиймээс энэхүү форумыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

Форумыг Харвардын их сургуулийн судалгааны хүрээлэнгүүд санхүүжүүлсэн байна.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Харвардад Монголын хөгжлийн форум болов   
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй