
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Гор Газ” ХХК-ийн Дундговь аймаг дахь Авто машин хийгээр цэнэглэх станцад энэ сарын 19-нд Аймгийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт хийлээ.
Шалгалтаар:
1.Автомашин Хийгээр Цэнэглэх Станцын барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөлгүйгээр ашигласан
2. Хий хадгалах даралтат савыг улсын бүртгэлд хамруулж ашиглах зөвшөөрөл аваагүй,
3. Батлагдаж зөвшөөрөгдсөн зураг төсөлгүй
4. Мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хий хадгалах саванд металл хийцийн оношлогоо хийлгээгүй
5. Хий хадгалах савны манометр нь ажиллахгүй
6. Хий хадгалах саванд анхааруулах бичиглэл, усан хөргөлтгүй,
7. Аянга зайлуулагч, газардуулгын байгууламжийн эсэргүүцлийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хэмжүүлээгүй зэрэг 19 зөрчил илрүүлж улсын байцаагчийн 15 заалт бүхий акт хүргүүлэн дээрх зөрчлүүдээ арилгатал Дундговь аймаг дахь “Гор Газ” ХХК-ийн салбарын Авто машин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон байна.
Дундговь дахь “Гор Газ” компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.