Шууд Chart

Мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэнэ 

2016-02-23 17:52:32

Олон Улсын Сонирхогчдын Боксын холбооноос мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцохыг зөвшөөрөх болсон тухай мэдээлэл гарч байгаа. Тэгвэл Английн Манчестер хотноо өнөөдөр, маргааш хоёр өдөр болох хуралдаанаар үүнийг эцэслэн шийдэх юм. 

Өмнө нь 2013 онд мэргэжлийн боксын рингэнд 15-аас цөөн тулаан хийсэн тамирчдыг олимпийн наадамд оролцох эрхтэй гэсэн заалт дүрэмд орсон аж. Үүнийг тус хуралдаанаар баталгаажуулах юм байна. Хэрвээ энэ заалтыг баталчихвал манай тамирчин, Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт олимпид оролцох боломжтой болно. Н.Төгсцогт одоогоор цөөн хэдэн тулааныг мэргэжлийн боксын хүрээнд хийгээд байгаа. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэнэ   
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй