Шууд Chart

Б.Сумъяа маргааш өглөө эх орондоо ирнэ

2016-02-23 18:03:47

Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпоос алтан медаль зүүсэн тэшүүрийн спортын ОУХМ Б.Сумъяа, дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт маргааш эх орондоо ирэх гэж байна. Тэрбээр холимог багийн төрөлд өрсөлдөн энэ амжилтад хүрсэн юм. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа Өвлийн олимпийн төрлөөр олимпийн аваргатай болсон.

Тэд өглөөнийн 06.30 цагт "Чингис хаан" нисэх буудалд газардах бөгөөд нисэх буудлын Хурлын танхимд хэвлэлийн хурал хийх аж. Өвлийн олимпийн анхны алтан медальтнаа угтан авахаар Монголын тэшүүрийн холбоо болон мэргэжил нэгтнүүд нь цуглах юм байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Сумъяа маргааш өглөө эх орондоо ирнэ   
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй