Шууд Chart

Өмнөговь аймагт 364 мод тарьжээ

2016-02-24 10:19:13

Өмнөговь аймаг “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйy нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж, мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгжийг урамшуулж байна. Тус аймгийн хувьд бусад аймгаас анх удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд нийт 364 мод тарьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж байгаа нэг сая мод тарих хөдөлгөөнийг дэмжиж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар ӨМӨЗО-ны хөрш аймгуудтай гэрээ байгуулан 1000 ширхэг үрсэлгээний гоёлын модыг авч тариалах ажлыг хийжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Гацуур, Шар навчит хайлаас, Босоо арц болон 6515 ширхэг гурван настай улиас модыг Даланзадгад сумын төвд болон нисэх буудал, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 9.5 км авто замын дагуу 6512 ширхэг 3 настай улиас модыг тариалсан байна. Шинээр тарьсан модны усалгаанд зориулж, 10 тонн даацтай зориулалтын авто машиныг орон нутгийн төсвийн 35.5 сая төгрөгөөр нийлүүлж ногоон байгууламжийн усалгааг хийж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өмнөговь аймагт 364 мод тарьжээ  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй