Шууд Chart

Хөлөнбуйр суманд тариалангийн газар 697 сая төгрөгт хүрчээ

2016-02-24 10:56:35

Өнгөрөгч өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт газар тариалангийн зориулалтаар ашиглах 1500 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Хуучин тариалангийн зориулалтаар ашиглаж байсан энэ газрын дуудлага худалдаанд хоёр иргэн, хоёр аж ахуйн нэгж, нийт  дөрвөн оролцогч оролцсон байна. Дуудлага худалдааны анхны үнэ 57 сая төргөг байсан бөгөөд дуудлага худалдааны төгсгөлд 697 сая төгрөгт хүрч ялагчаар иргэн н.Цогбаяр тодорчээ.

Хууль журмын дагуу дуудлага худалдаанд ялсан ялагч нь 14 хоногийн дотор төлбөрөө сумын төсөвт төвлөрүүлснээр дээрх тариалангийн газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болох юм.

Энэ талаар тодруулахаар сумын Засаг даргатай холбогдоход "Албан ёсоор тодорсон ч иргэн 14 хоногт багтаан төлбөрөө өгөх ёстой. Хэрэв хугацаандаа төлбөрөө барагдуулахгүй бол дуудлага худалдааны шийдвэр хүчингүй болно. Тиймээс одоохондоо иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй " гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хөлөнбуйр суманд тариалангийн газар 697 сая төгрөгт хүрчээ  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй