Хоёрдугаар сарын 24-ний өдрийн өдөр тутмын сонинуудад гарсан онцлох мэдээ, материалын тойм
“Өнөөдөр” сонинд "Байдраг, Мандалын голыг багалзуурдах төлөвлөгөө илрэв үү", "Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар Интерполын сангаас нэрсээ авахуулах хүсэлтэй", "Монгол Улсын банкны тогтолцоо, хүртээмж-Инфографик" зэрэг мэдээ, материалыг онцолжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "С.Зориг агсны эхнэр Б.Булган: Намайг энд авчраад гаднаас цоожлоод орхиход их муухай байсан", "Л.Болд: Ардчиллыг уул усаа, газар шороогоо, эх хэлээ хамгаалж, эвлэлдэн нэгддэг шиг авч үлдэх ёстой", "У.Доржханд: Би лист зараагүй надад тийм эрх нь ч байхгүй" зэрэг мэдээллүүдийг онцолжээ.
“Үндэсний шуудан” сонины тэргүүн нүүрт "Таван хувийн зээл шинэ механизм шаардаж байна", "Т.Баясгалан: Улсын хэмжээнд 5278 тээврийн хэрэгсэлд шинээр гэрчилгээ олгожээ", "С.Зориг агсны эхнэр Б.Булган амьд уу" зэргийг онцолсон байна.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас "Намаа сонгуульд сойж буй дарга нарын рейтинг", "Цэвэрлэх байгууламжийг засах хөрөнгийг шийдэв", "Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдлоо" зэрэг мэдээллийг унших боломжтой.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Малчдын төлөө "За" гэцгээе", "Ялалтын төлөөх намуудын хамтрал", "Монголд үйлдвэрлэв" бол байр сууриа бататгах боломж" зэрэг мэдээ материал хэвлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.