Шууд Chart

672 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ

2016-02-24 11:28:58

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг өнгөрсөн сарын 4-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн энэ төвд нийгмийн даатгалын үйлчилгээг мөн үзүүлж байна. Энэ сарын 17-ны мэдээнээс үзэхэд тус төвөөр нийт 58248 иргэн үйлчлүүлсний 4000 гаруй нь нийгмийн даатгалын үйлчилгээ авчээ.

Тодруулбал, 559 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, дэвтэр нээсэн, 672 иргэнийг сайн дурын даатгалд хамруулан, гэрээ байгуулж баталгаажуулсан, 2403 даатгуулагчид мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан зэргээр төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажилласан байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд "Дүнжингарав" худалдааны төвд байгуулсан бөгөөд цаашдаа нийслэлийн гурван цэгт нэмж ажиллуулах юм. Тус төвөөс иргэд улс, нийслэлийн харьяа 25 байгууллагын 204 төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

672 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй