Шууд Chart

"Намайг оршуулаач" ганц хүний жүжиг тоглоно

2016-02-24 12:04:58

Зохиолч П.Батхуягийн "Намайг оршуулаач" ганц хүний жүжиг ирэх баасан гарагт  СУИС-ийн "Оюутан" театрт нээлтээ хийх гэж байна. Хүн төрөлхтний оршихуйн мөн чанар, дотоод зөрчлийг тусгасан тус бүтээлд жүжигчин Я.Билгүүнсар тоглож, найруулагчаар СТА Б.Бат-Өлзий ажиллах юм.

Энэхүү жүжиг өмнө нь хэвлэгдэж байгаагүй. Зохиолч "Ганц хүний Монгол жүжиг ховор байдгаас бид ихэвчлэн орчуулгын бүтээл тоглодог. Удахгүй хэвлэгдэх жүжгийн зохиолын номд багтсан таван жүжгийг "Гэгээн Муза"-д зориулан тавина" гэв. Үүний дараагаар түүний "Эр өндөг" жүжиг СУИС-ийн "Оюутан" театрт тоглогдох юм байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Намайг оршуулаач" ганц хүний жүжиг тоглоно   
Үзсэн: 2243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
vnenq1 [127.0.0.xxx] 2019-01-01 16:42
naadahchini bilguun-sar bishee :)

Бидэнтэй нэгдээрэй