
Эрхэм уншигч танд тасалгааны ургамлыг хэрхэн арчлах талаарх дараах зөвлөгөөг хүргэе.
1.Үндсэн арчилгаа
-Тасалгааны ургамлуудыг шилжүүлэн суулгах хамгийн тохиромжтой үе бол хаврын эхэн сар юм.
-Ургамлын ваар, сав нь тавилга, тавиур зэргийг зурахаас сэргийлж компьютерийн хулганы дэвсгэр (mouse pad) дээр байрлуулах нь нэн тохиромжтой.
-Цэцэгсийн тань навч нь өнгө муутай гундуу харагдаад байна уу. Тэгвэл багахан майонез түрхээд арчаад үзээрэй. Гялалзсан сайхан өнгөө хэдэн долоо хоног, сараар ч хадгална.
-Мөн навчийг өнгөлөг болгохдоо сүү болон бүлээн усыг ижил хэмжээтэй холиод алчууранд шингээж ургамлаа арчиж болно. Гэвч энэ аргыг байнга хэрэглэх нь ургамалд сөргөөр нөлөөлдгийг анхаар.
-Хэрэв ургамлын хөрс чийгээ барихгүй хурдан хатаад байвал хөрсийг авч цэцгийн савны ёроолд порлон материал (аяга таваг угаагч порлон гэх мэт) дэвссэнээр чийгээ удаан барихаас гадна хэт усалгаанаас үүдэлтэй эрсдлүүдээс сэргийлнэ.
-Содтой ус болон өндөг чанасан усаар ургамлаа услах нь маш сайн тэжээл болдог.
-Ургамлыг шүрших нь навч, мөчрийг эрүүл цэвэр байлгаж зарим нэг хортон шавьжаас хамгаалахаас гадна хуурай халуун орчинд сайн чийгшүүлэлт болдог. Гэвч бидний сайн мэддэггүй нэг томоохон ашиг тус нь ургамлыг шүрших үед түүний холбоос хэсгүүд усаар хангагдаж энэ нь шинээр үндэс ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.
-Нэмж зөвлөхөд ургамлыг өглөө, эсвэл оройн цагаар шүрших хэрэгтэй. Ургамал дээр нар тусаж байхад шүрших нь буруу юм.
2.Нэмэлт арчилгаа
-Кофены шаарыг бага хэмжээгээр ургамлын хөрсөнд холих нь сайн чанарын бордоо болдог.
-Борооны ус бол ургамалд юугаар ч орлуулшгүй сайн тэжээл болно. Тиймээс бороотой өдөр ус тосч хадгалаад ургамлаа услаж байгаарай.
-Хэрэв гэртээ үрээр жимс ургуулахыг хүсвэл нимбэг буюу лемон төгс сонголт юм. Та дэлгүүрээс худалдан авсан лемоны үрийг гэмтээлгүй салгаж аваад хөрсөнд суулгахад 14 хоног орчмын дараа соёолно.
-Лемоны модны навчийг гараараа бага зэрэг үрээд үнэртэхэд лемон үнэртэнэ. Энэ нь мөн эсэхийг таних арга бөгөөд дөнгөж соёолсон байхдаа ч үнэртдэг.
-Ямар ч модны боргоцойг авч цэцгийн савны ёроолыг дүүргэснээр хөрсийг хэмнээд зогсохгүй гайхалтай дренаж болдог.
-Мarigold, болон шимтэглээгийн төрлүүд, лаванда, розмари, лавр, сармис зэрэг ургамал хортон шавьж болон ялаа шумуулын дайралтаас орон гэрийг тань хамгаална.
-Нөмөргөнө, ногоодой, мөнхрөө, эрдмийн ундраа, гундаахай зэрэг ургамлууд гэрэл багатай орчинд сайн зохицож ургадаг.
Ургамал дээр нар тусаж байхад ус шүршиж болохгүй | ||
Үзсэн: 4117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.