Шууд Chart

Залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгарууллаа

2016-02-25 09:06:24

Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний дөрөвдүгээр бага хурал өчигдөр ХААИС-ийн эрдмийн танхимд боллоо.

Уг арга хэмжээг "Нармандах сан" -гаас БСШУЯ -ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газар, ХАА-н Шинжлэх ухааны салбар академи, ХААИС-тай хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтад их сургууль болон судалгааны байгууллагуудын докторант, докторын зэрэгтэй залуу судлаачдын 20 гаруй бүтээл иржээ. Тэдгээрээс эцсийн шалгаруулалтад 10 бүтээл тунаж үлдсэнээс ХААИС, МЭХ-ийн докторант Д.Эрдэнэчимэгийн "Хачигт энцефалитийн халдварыг илрүүлэх шууд бус фермент холбох урвалын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн ” бүтээл тэргүүн байр эзэллээ. Доктор И.Хатанбаатарын "“Тугалын криптоспоридиозын тандалт судалгааны дүн” бүтээл дэд, докторант Н.Туулын “Газрын тосыг био задралд оруулах чадвартай бактерийг илрүүлэх судалгаа” бүтээл гуравдугаарт, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор С.Сэржмядаг нарын "Малын махны зохицуулагч үйлчлэлийн үндэслэл” бүтээл шагналт байрт тус тус шалгарсан байна.

“Нармандах сан”-гаас тэргүүн байрыг нэг сая, дэд байрыг 700 мянга, гутгаар байрыг 500 мянга, шагналт байрыг 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгарууллаа  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй