Шууд Chart

Манай улс Хятадаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ

2016-02-25 10:23:25

Манай улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний уурхайгаас Хятадын хил хүртэл 240 км төмөр зам тавихад шаардлагатай 1.3 тэрбум ам.долларын зээлийг урд хөршийн “Экспорт-Импорт” банкнаас хүссэн талаар “Блүүмберг” агентлаг мэдээллээ.

Албаны хүмүүс Хятадад банкны төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээр хийж байгаа бөгөөд барилгын улирал эхлэхээс өмнө гэрээгээ үзэглэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Тавантолгойн нүүрсний уурхайгаас Хятадын хил хүртэл 240 км төмөр замыг 2018 он гэхэд ашиглалтад оруулах боломжтой юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Манай улс Хятадаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй