Шууд Chart

Гар бөмбөгийн Оюутны УАШТ болно

2016-02-25 11:04:47

Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээний техникийн зөвлөлгөөн, мандат олголт энэ сарын 29-нд 14:00 цагаас Спортын төв ордны хурлын өрөөнд болох гэж байна. Оролцогч их, дээд сургууль, коллежууд багаа бүрдүүлэн, албан ёсны мэдүүлгээ гаргаж багийн дасгалжуулагч, тамирчны бүрэн мэдээллийг тусган харьяа сургуулийнхаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулан техникийн зөвлөлгөөн дээр авч ирэх юм. 

Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулагчид оролцох багийн гишүүдэд өндөр шаардлага тавих аж. Учир нь сургуулийн багууд өмнөх жилүүдэд гадны тоглогч оролцуулах тохиолдол гарчээ. Иймд багийн мэдүүлэг, тамирчдын мэдээллийг сайтар тулгаж оруулах юм байна.   

Мөн хугацаа хоцорсон баг тамирчдад мандат олгохгүй бөгөөд гишүүнчлэлийн төлбөрөө тэмцээн эхлэхээс өмнө төлөөгүй сургуулийн тамирчдыг ч  тэмцээнд оролцуулахгүй болохыг Монголын оюутны спортын холбооноос санууллаа. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Гар бөмбөгийн Оюутны УАШТ болно   
Үзсэн: 1875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй