Шууд Chart

"Аниргүй дэх өнгө" үзэсгэлэн нээлтээ хийнэ

2016-02-25 11:22:57

Монголын Урлагийн Зөвлөлөөс Монголын Дүлий Иргэдийн Урчуудын Холбоотой хамтран уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилгоор "Аниргүй дэх өнгө" сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг өнөөдөр 18.00 цагт “Бэст” арт галерейд зохион байгуулна.

Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр нээж буй тус үзэсгэлэнгээр сонсголын бэрхшээлтэй 10 залуу уран бүтээлчийн 16 шилдэг уран зураг, график ажлуудыг танилцуулж, уран бүтээлийн ярилцлага өрнүүлэх юм.

Нийтэлсэн: Web admin

"Аниргүй дэх өнгө" үзэсгэлэн нээлтээ хийнэ  
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй