Өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Сочи хотод болсон UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх хорооны хуралдаанаас энэ оны тивүүдийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд улс болгон жин тус бүрт хоёр бөх барилдуулж болох эсэхийг хэлэлцсэн.
Тэгвэл уг шийдвэрийг тайлбарлаж ДБНХ-ны Ерөнхийлөгч Н.Лалович хэлэхдээ “Энэ шийдвэр нь улс бүрт бөхийн спортыг хөгжүүлэхэд үндэсний холбоодод тус нэмэр болно гэж үзэж байгаа тул эцэслэн батлав. Олон залуу бөхчүүдэд тивийн хэмжээний хамгийн том тэмцээндээ оролцож, үе тэнгийн бөхчүүдтэйгээ өрсөлдөж насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох замнал нээлттэй болно" гэв.
Ийн энэ оны долоодугаар сарын 7-10-ны хооронд Тайвань улсын Тайчун хотод болох Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд жин тус бүрт хоёр бөх барилдуулах боломж гарч байна.
Тивийн өсвөрийн АШТ-ий жин бүрт 2 бөх барилдахыг зөвшөөрлөө | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.