Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 27/

2013-09-27 08:53:02

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 23. Таван шар мэнгэтэй улаан бич өдөр. Сугар гараг. Наран 06.59-д мандаж, 18.48-д жаргана. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Бухимдалтай өдөр. Төлөвлөсөн төлөвлөгөө тань буруугаар эргэж хүмүүс амлалтандаа үл хүрч сэтгэл санааны байдлыг тань эвгүйцүүлэхэд хүргэнэ. Матрын ордны ажил хайж буй хүмүүсд мэргэжлийн тусламж хэрэгтэй. Ямарваа нэг ажлын шалгуур уулзалт танд сайн амжилт авчрах болно гэдгийг сана. Хэрэв танд өөртөө зориулан мөнгө зээлэх хэрэг гарвал бодож шийдэх хэрэгтэй. Үүний дараа таны орлого нэмэгдэж зээлсэн мөнгөө эргүүлж төлөх боломж олдоно. Тэгээд таны сэтгэл санааны байдал тогтвортой байдлаа олох болно.

 

Хумх (1/20-2/18)   

Чухал өдөр. Гэр бүлээ хамгийн чухалд тавих үе. Аливаа эрч хүчийг бусдын алдааг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаагаа бэхжүүлэхэд зарцуулах нь зүйтэй. Энэ үе хүүхэд насны амьдралаа дуусгаж бие даан амьдрах цаг болсоныг сануулж байна.

 

 

Загас (2/19-3/20)

Бүтээлч өдөр. Өөрийгөө чөлөөтэй залж жолоодохын тулд өөрийгөө бусдад илэрхийлэхэд маш их эрч хүчтэй өдөр байна. Таны ажил амралт аль алинд нь харилцааны ур чадвар тань сайн байх болно. Таны танилцуулж хэлэлцсэн бусдын сонирхлыг татах санаа тань хүмүүсийн сонирхлыг татах болно. Хэрэв та ганцаараа бол өөрийнхөө холбогдохыг хүссэн хүнээ ямар хүн болох талаарх мэдээллээ нэмэгдүүлэх болно. Тэр хүнтэйгээ холбогдох арга замын талаар бодох нь таныг завгүй байлгах болно. Хос загасууд өөрсдийн хайр дурлал дур хүслээ бий болгох бүтэн сарны дор романтик оройн хоолны талаар төлөвлөнө.

 

Хонь (3/21-4/19) 

Та нийгмийн хараатай байж, хорвоог бүхэлд нь дотоод ертөнцийнхөө үүднээс дүгнэх болно. Од гарагсын нөлөөгөөр хүний тав тухтай байдал, хувийн аюулгүй байдлын асуудлуудыг шимтэн сонирхох болно. Эртнээс төлөв явж байсан нийгмийн үйл ажиллагаатай холбоотой ажлаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ажил хэргийн холбоо тогтоох, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах нь сайн.

 

Үхэр (4/20-5/20)   


Эерэг өдөр. Гэнэтийн таагүй мэдээ түншүүдийн найрсаг харилцааг үгүй хийх төлөвтэй. Энэ нь хэсэг хугацааны дараа болох байсан үйл явдалтай холбоотой байх бололтой. Гэнэтийн үйлдэл эсвэл санамсаргүй хэлсэн үг найз нөхдийн дунд ан цав үүсэх шалтгаан болж мэдэх юм. Энэ өдөр та цагийг үр ашигтай өнгөрөөх ба сарны нөлөөллөөр эрч хүч чинь илүү давамгай байх бололтой. Хэдий тийм ч алдар нэрд хүрэхийн тулд удаан ч гэсэн тууштай байх нь зөв.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Сэтгэл догдолсон өдөр. Өнөөдөр сэтгэлээ бусдад нээнэ. Хэн нэгний бүтэлгүй түүхийг сонсоод нулимс унагавал битгий гайхаарай. Ядуу хүмүүсийн амьдралд тус болох үүднээс хүмүүнлэгийн байгууллагад сайн дураараа ажиллахаар шийднэ. Хууль зүйн асуудал хувийн аюулгүй байдалд тань нөлөөлж магадгүй бөгөөд энэ талаар хууль зүйн зөвлөгөө авах талаар бодох хэрэгтэй. Төлбөрт нь санаа бүү зов. Гарах үр дүн нь түүнээс ч илүү байна.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Хүнд өдөр. Та болоод таны хамтрагчийн дундын мэдэлд байдаг аливаа хамтын өмчийг хэрхэн хамгийн үр ашигт ашиглах талаар бодолд автах болно. Магадгүй энэ таны хүсэл хайртай хүн эсвэл ханийн тань үзэл бодолтой зөрчилдөх болно. Та хоёр хүсэл шаардлагаараа нэгдсэн гэдгээ ойлгохын тулд хэн нэгэн нь түрүүлж буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй зарим мэлхийнүүд өөрийн харилцаагаа авч үлдэх эсвэл авч үлдэхгүй салсан ч нэг их асуудал үүсэхгүй гэж бодож байж болох юм. Гэвч салах тухай ямар ч шийдвэр гаргасан хүүхэд болоод эд хөрөнгөө хуваах нь маш хүнд байх бөгөөд яаралтай буулт хийхийг шаардах болно.

 

Арслан (7/23-8/22)   

Дүгнэх өдөр. Нар ихрийн ордоор дайрч өнгөрөх тул энэ өдрийг шинэ төсөл, үйл ажиллагаа эхлүүлэх гэлгүй нам гүм байдалд эргэцүүлэн бодож өнгөрөөх нь дээр. Бүтэхгүй мэт санагдаж байсан зүйлийн нөхцөл байдал нэг их удахгүй өөрчлөгдөх магадлалтай тул боломжтой завшааныг соргогоор ашиглах хэрэгтэй. Таныг өнгөрсөнд эргүүлэн аваачих хуучин зургуудаа олсноор өнгөрснийг дурсан хэт ихээр гуниглаж ч магад. Настай эмэгтэй хүний үг таныг зөв замд чинь хөтөлнө.

 

Охин (8/23-9/22)   

Эмчилгээ сувилгаа хийлгэх сэтгэл санаагаа ариусгах бясалгал хийхэд тааламжтай өдөр. Аяллаар явах биеийн дасгал хөдөлгөөн хийх уран бүтээл туурвихад сайн. Ардын уламжлалт аргаар биеэ тэнхрүүлэхэд үр дүнтэй. Зүүд зөнтэй байна. Саатаад байсан бизнесийн хэлэлцээ амжилттай болж өнгөрсөн долоо хоногуудад боломжгүй мэт санагдаж байсан гэрээгээ байгуулж гарын үсэг зурж чадна. Энэ хугацаанд гаргасан алдаа дутагдлаасаа ихийг сурч туршлага хуримтлуулах болно

 

Жинлүүр (9/23-10/22)   

Таатай өдөр. Жинлүүрийнхэн та нар яг одоо бизнест анхаарлаа хандуулж байгаа бөгөөд амжилтанд хүрэх боломж өмнө тань байна. Таны цагийн хуваарь хэр уян хатан байна ажил төдий чинээ амжилттай урагшлах болно. Жинлүүрийнхэний төрөлхийн гүйлгээ оюун ухаан, хурдан шалмаг байдал өнөөдөр илүүтэй илрэх бололтой. Хувийн асуудлаар болон бизнесийн түншүүдтэйгээ санхүүгийн тал дээр хамтарсан шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой цаг биш.

 

Хилэнц (10/23-11/21)   

Таатай өдөр. Аливаа төлөвлөгөө олон нийтийн харилцаа хувийн уулзалтууд түр зуурын шинжтэй боловч цаашдаа албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилтанд хүрэх үндэс суурь болно. Адал явдал гэнэтийн өөрчлөлт болох өдөр. Зүүд зөнтэй байгаа тул зүүдээ эсрэгээр нь тайл.

 

Нум (11/22-12/21)   

Бүтээмжтэй өдөр. Өнөөдөр хувирамтгай эрчүүд хөдөлгөөнтэй байхаас аргагүй тул гэрээс гарч амьдралд оролцоно. Сэргэлэн гүйлгээ ухаантай учир та нарын ихэнх нь сэтгэл догдлолыг хайж хөгжилдөх шинэ арга замыг эрэлхийлж энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа шийднэ. Шинэ худалдаа үйлчилгээ нээх бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Зохиолч нумынхан нилээн том ажил олж өөрийн оюун ухааныг хосгүй сонирхолтой бүтээлд ашиглана.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 27/  
Үзсэн: 1637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй