Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Цагаан хөтөлд зохион байгуулахаар товлосон. Мөн зүүн бүс, баруун бүс, хангайн бүсийн уралдааны тов гарсан.
“Дүнжингарав-2016” уралдааныг зохион байгуулахгүй гэх мэдээлэл гарч байсан хэдий ч Монголын морин спорт уяачдын холбооноос уралдаан болно гэдгийг мэдэгдээд буй. Харин энэхүү уралдаантай холбогдуулж УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлжээ.
Тус албан бичигт энэ сарын наймны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан “Өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай” тушаалыг хэрэгжүүлэхийг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, “Дүнжингарав-2016” уралдаан болон ирэх гуравдугаар сард болон Хангайн бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүсчээ.
“Дүнжингарав-2016” уралдаанд хүүхэд оролцуулахгүй байхыг Ерөнхий сайдаас хүсчээ | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.