Шууд Chart

Монголын зургаан ой тогтоогч "Дэлхийн шилдэг"-т багтав

2016-02-25 16:46:29

АНУ-ын Сан Диего хотод ирэх зургаадугаар сард дэлхийн шилдэг 24 ой тогтоогч оюун ухаанаа сорино. Нийт 75 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээний урьдчилсан шатыг тамирчдын чансааг харгалзсаны дээр, цахим сүлжээгээр даалгавар өгч шалгаруулсан байна.

Тэгвэл үүнд манайхаас зургаан шилдэг ой тогтоогч багтжээ. Тодруулбал, 2015 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер Т.Энхжин, З.Цэцэгзул, А.Анударь нар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.  

Урьдчилсан шатны шалгаруулалтын үеэр Өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав 18.06 секундэд 80 цифр тогтоон "speed numbers" буюу "Тооны марафон" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.   

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын зургаан ой тогтоогч "Дэлхийн шилдэг"-т багтав  
Үзсэн: 2060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2016-02-26 10:03
sain bn
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-25 18:35
amjilt husie
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-02-25 18:09
mundag bna gaihaltai uneer aimar

Бидэнтэй нэгдээрэй