Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан нөхөн үржихүйн тухай сонсдог номын нээлтийг хийлээ. Улсын хэмжээнд 126 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэрлэх насны хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 32 хувь нь огт гэрлээгүй, 14 хувь нь салсан, 34 хувь нь жилдээ нэг удаа, 24 хувь нь зөвхөн өвдөх үедээ эмнэлэгт ханддаг гэсэн судалгаа байна.
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдалтын түвшин доогуур байна. Тиймээс “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ноос санаачлан АНУ-ын "Hesperian" сангаас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага” номыг орчуулсан байна. Манай улсад энэ төрлийн ном, гарын авлага байдаггүй гэж "Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо"-ны мэргэжилтэн Н.Болормаа хэлж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага” номыг эхний ээлжинд хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст сонсдог DVD хэлбэрээр тараах юм. Тус гарын авлага хөгжлийн бэрхшээлтэй охид, бүсгүйчүүдэд нөхөн үржихүйн бүхий л мэдээллийг хүргэхэд чиглэсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулан сонсдог ном хэвлэжээ | ||
Үзсэн: 1197 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.