МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ж.Заяабаатар элэгний хорт хавдрын улмаас Хөххотод өндөр өртөгтэй мэс засалд орох гэж байгаа. Түүнд туслахаар урлаг спортынхон, зохиолч сэтгүүлчид хандив өргөж байгаа юм. Ж.Заяабаатарын эмчилгээнд зориулж ирэх сарын 1-нд "UB Palace"-ийн их танхимд болох "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" урлагийн хандивын тоглолт болох юм байна. Зохиолч, яруу найрагч, нэрт сэтгүүлч Ж.Заяабаатарын шүлгээр бүтсэн олон дууг "Харанга" хамтлаг болон МУГЖ Д.Жаргалсайхан олон нийтэд хүргэсэн байдаг.
Холбоо барих утас - 96028118
"Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" хандивын тоглолт болно | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.