Шууд Chart

ӨНӨӨДӨР: Мүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

2016-02-26 07:40:26

09.00 цагт: Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын Танхимд болно. Утас: 98066116


09.00 цагт: Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем буюу орчин үеийн энтерпрайз технологи, тэдгээрийн шийдэл, хэрэглэгчдэд хүртээх боломж, чиг хандлага болон системийг зохистой нэвтрүүлэхэд талуудын оролцоо ямар байх зэрэг олон асуудлыг иж бүрэн хэлэлцэх "Enterprise TechH Mongolia" чуулган "The Corporate Hotel & Convention Centre Event Hall"-д эхэлнэ. Утас: 99988010


10.00 цагт: Гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Японы Хүүхдийг Ивээх Сан, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхжуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн тайлангийн арга хэмжээ “Бишрэлт” зочид буудлын Хурлын танхимд болно. Утас: 329365, 99135150


11.00 цагт:  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Монгол Улс Дэлхийн банкинд гишүүнээр элссэний 25 жилийн ойн хүрээнд "Дэлхийн хөгжлийн тайлан-2016: Цахим ногдол ашиг" тайланг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт болно. Уг тайланд хөгжиж буй улс орнуудад интернэт, гар утас болон бусад цахим технологи хурдацтай тархаж байгаа хэдий ч эдгээрийн цахим технологийн өсөлтийг хурдасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зэрэгт үзүүлэх нөлөөлөл хүссэн түвшинд хүрээгүй байгаа бөгөөд дэлхийн хүн амын 60 хувь нь тасралтгүй тэлсээр буй цахим зах зээлд оролцож чадахгүй хэвээр байгаа талаар дурджээ. Утас: 70078220


12.00 цагт: Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа Мүүнтэй холбоотой асуудлаар Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастер ахлагчдын холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Нийслэлийн Гэр бүлийн өдөртэй болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Д.Авирмэд, Ш.Одгэрэл нар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ. Хурлын үеэр хүүхдийн асуудлаар шинэлэг мэдээллүүдийг авч болно.


14.00 цагт: ХХ зууны Монголын уран зохиолын амьд түүх хэмээгддэг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 95 жилийн ойн ажлын хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбараас “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хүүхдийн номын ордонд зохион байгуулна.


15.00 цагт: "Хүлэмжийн агропарк" төслийн танилцуулга, хамтын ажиллагааны нээлттэй уулзалт ХХААЯ-ны хурлын зааланд болно. Утас: 70000775, 99146436


17.00 цагт:  "Монгол орон монголчууд" үзэсгэлэнгийн тухай ярилцлага "Хүннү молл" дахь Гамма галерейд болно. Ярилцлагад түүхч, угсаатан судлаач, газар зүйч, хот судлаач эрдэмтэд болон гэрэл зурагчид оролцож санал бодлоо солилцоно.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Мүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй