Шууд Chart

“Эмээлт” өртөө орчимд орж ирсэн хоёр бугыг “Хустайн” цогцолбор газарт шилжүүлнэ

2016-02-26 08:51:03

Өнгөрөгч өдөр “Эмээлт” өртөө орчимд хоёр буга орж ирсэн, нэг нь бараг үхэх гэж байна” гэх зурагтай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байсан. Тэгвэл үүнд БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран тус газар нутагт ажилласан байна.

Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна. ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатар “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа бөгөөд Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү хоёр буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгчээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Эмээлт” өртөө орчимд орж ирсэн хоёр бугыг “Хустайн” цогцолбор газарт шилжүүлнэ  
Үзсэн: 3221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2016-02-26 09:23
АЛААД ИДЧИХ ЮМСАН
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-02-26 09:11
Хөөрхий дөө. Хоол, дулаан бараадаж ирж. Ийм амьтдыг нөгөө олон байгаль хамгаалагчид хааяа ч гэсэн эргэж тойрч байвал яадийн.

Бидэнтэй нэгдээрэй