Шууд Chart

Нийслэлд "Монгол цэргийн өдөр"-ийг ирэх сарын 16-нд тэмдэглэнэ

2016-02-26 10:00:45

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой"-г батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Захирамж ёсоор "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 13.00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

Нийтэлсэн: Web admin

Нийслэлд "Монгол цэргийн өдөр"-ийг ирэх сарын 16-нд тэмдэглэнэ  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй