Шууд Chart

Өнгөт чулуу олборлохыг хориглов

2016-02-26 10:11:24

Хэнтий аймгийн ИТХ-ын  хуралдаанаар аймгийн хэмжээнд өнгөт чулуу олборлохыг хориглох шийдвэр гаргажээ. Аймгийн Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулууг олборлож эхэлсэн  байдаг. Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон.

Мөн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг ГХУСАЗСЗ-өөс гаргасан журмын дагуу урамшуулах ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өнгөт чулуу олборлохыг хориглов  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй