Хоёрдугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины энэ өдрийн дугаарт "Хуулийн хүрээнд хууль зөрчих арга", "Хямралаас гарах хаалганы түлхүүр", "Б.Хатанбаатарын гэм бурууг удахгүй хэлэлцэнэ", "АСЕМ-ын бэлтгэлийг сайн хангаж байна гэв" зэргийг онцолсон байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаараас "Дэлхийн дахины болоод Монголын хүний эрхийн төлөв байдлыг танилцуулав", "Ж.Батзандан: Нэг хүнээс болж Монголын төр гацаж болохгүй", "Бизнесийн орчин нөхцөл, сэтгэл ханамж-Инфографик"зэргийг унших боломжтой.
"Засгийн газрын мэдээ" сонинд "Төсвийг дөрөв нугалсан орлого ил боллоо", "Европын холбоо АСЕМ-ын зохион байгуулалтад бэлэн", "Зах зээл сайжрах үед бэлтгэлтэй байх нь чухал", "М.Саруул-Эрдэнэ: Хамгаалахын тулд довтол" зэргийг онцолжээ.
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "Н.Энхбаярын теором", "Монигархи", "Ирэх мягмар гарагаас микро автобус үйлчилгээнд явахгүй", "Орост төлөх их өрийн үлдэгдлийг барагдуулаагүй байна" зэргийг нийтэлсэн байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Алтжин, Ардын нам, Батаарын музей гэх гурвалжин", "Х.Тамирын хэргийг мөрдөн байцаалтад буцаав", "Д.Болд: 350 гаруй микро автобусыг үйлчилгээнээс хасна" зэргийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.