
Меланин, кортикостероид устаж, үйл ажиллагаа нь зогссоноор хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй ч үсний өнгө алдагдаж улмаар цайдаг байна. Энэ нь хөгширсөн гэсэн үг биш харин таны үс ямар ч өнгөгүй болж байна гэсэн үг. Зарим тохиолдолд үүнийг хүний биологийн нас нь бие организмын наснаасаа түрүүлж явснаас үс бууралтдаг гэж тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь эцсийн эцэст үсний өнгийг тэтгэгч тэдгээр эсүүдтэй л холбоотой юм.
Үс харлуулах аргыг танилцуулъя.
Танд хэрэгтэй зүйлс:
- 2 аяга ус
- 180 гр төмсний хальс
Төмөр саванд төмсний хальсаа хийж дээрээс нь хоёр аяга ус хийгээд гал дээр таван минут сайтар халаана. Бараг буцлахын өмнө авч сайтар хөргөөрэй. Дараа нь төмсний хальсаа шүүж авч хаяна. Төмсний хальсанд халсан ус хар бор өнгөтэй байх болно.
Ингээд шампуниар үсээ угаасны дараа нойтон үсэн дээрээ энэхүү бэлдмэлийг түрхэж иллэг хийгээд алчуураар битүү ороож 15-25 минут байлгана. Таны үс нэлээн цайвар бол хүссэн хугацаагаараа байлгаж болно. Ингээд үсийг цэвэр усаар угаана. Энэхүү аргыг үсээ угаах бүртээ хэрэглээд үзээрэй. Та санасан үр дүндээ хүрэх болно.
Бууралтаж, цайсан үсийг харлуулах энгийн арга | ||
Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.